
Хайртай гэдэг үгээр өөрийгөө хүчлэн муу хүний хажууд одоо хүртэл байсаар л байна уу? Одоо болно доо гүнж минь…
Харилцаа чинь тогтворгүй, чамайг зовоогоод байхад хэдий болтол хажууд нь байх гэсэн юм бэ? Уран цэцэн үгэнд нь сөгдөж, хэдхэн төгрөгний баглаа цэцгэнд нь ухаан алдаж яваа бол харилцаагаа дахин нэг бодоод үзээрэй. 1 алдахад уучилж сур, 2 алдахад сайн ухааруул, 3 дах гэж хэзээ ч байж болохгүй асуудал. Дэндүү хатуу санагдах ч чамд хайртай л бол эхний 2 боломжийг нүдний цөцгий мэт хайрлах байсан юм.
Уурлуулах болгондоо бэлэг барьж гүйдэг залуучууд надад таалагддаггүй. Охин минь дээ чи хүн учраас чамд хайр, халамж, хүндэтгэл хэрэгтэй болохоос сар болгон өгдөг үнэтэй хээнцэр бэлэг чухал биш шүү дээ. Хааяахан хайртай хүнээсээ дурсгалын зүйл авах сайхан ч ойр ойрхон олон дахин давтагдвал бүх зүйл улиг болдог юм. Хүн анхны цасанд дуртай болохоос 7 хоног дарааллан цас орвол дургүйцдэгтэй адилхан.
Уурлуулах болгондоо бэлэг барьж гүйдэг залуучууд надад таалагддаггүй. Охин минь дээ чи хүн учраас чамд хайр, халамж, хүндэтгэл хэрэгтэй болохоос сар болгон өгдөг үнэтэй хээнцэр бэлэг чухал биш шүү дээ.
Хэн нэгнийг хайрлана гэдэг боол, манаач нь болохын нэр биш. Сайн ч бай, муу ч бай чамд тавьсан шаардлага болгоныг нь үг дуугүй биелүүлж, ир яв гэх болгонд утсан хүүхэлдэй шиг намирч байгаа бол охин минь эх чинь чамайг хэн нэгний боол нь бол гэж энэ хорвоод төрүүлээгүйг санаарай. Хайртай гэсэн үгээр өөрийгөө хүчилж “Би хайртай юм чинь салж чадахгүй , Хайртай юм чинь яахав дээ ингэж байгаад өөрчлөгдөх л байлгүй“ гэж бодож байгаа бол үгүй дээ охин минь.
Чи бол хувь хүн, чи бол эмэгтэй хүн. Өөрийн гэсэн орон зайг үүсгэ. Гэр бүлтэй болсон ч бай, үр хүүхэдтэй болсон ч бай өөрийгөө хэзээ ч битгий зөнд нь хая. Чи хэн нэгний боол нь биш босс нь байх ёстой.
Чи бол хувь хүн, чи бол эмэгтэй хүн. Өөрийн гэсэн орон зайг үүсгэ. Гэр бүлтэй болсон ч бай, үр хүүхэдтэй болсон ч бай өөрийгөө хэзээ ч битгий зөнд нь хая. Чи хэн нэгний боол нь биш босс нь байх ёстой.
“Энэ залууд хайртай” гэсэн 3 үгээрээ өөрийн дуртай зүйлс, хайртай хүмүүсийг сольж болохгүй шүү. Чи хайрлаж дурлаж, үерхэж, гэрлэж болно оо. Гэхдээ бусад зүйлсийг битгий орхигдуул. Чиний муухай ааш, хэцүүү үе бүгдийг нь хамт давсан найзуудыгаа хэзээ ч битгий дөнгөж танилцсан, үерхсэн залуугаараа соль.
Заяаны чинь хань биш бол чи ганцаараа л үлдэнэ. Тэр үед чиний найз хажууд чинь байх болно. Найз гээч ямар гайхалтай хүмүүс болохыг ганцаараа болон үлдэхээсээ өмнө ухаарч ойлгоорой.