Майамигийн наранд шарлагын газар дээр 13,7 метр өндөр элсэн цайзыг барьжээ. Гиннесийн амжилтын номын төлөөлөгчид түүнийг дэлхийн хамгийн том элсэн цайз хэмээн бүртгэж авсан байна.
Цайзыг бүтээхээр 20 хүн ажиллахдаа 1800 тонн элс ашигласан аж. Дэлхийн соёлын дурсгалт зүйлсүүд болох Таж-Махал сүм, Эрх чөлөөний хөшөө, Пизагийн цамхаг зэргийг тэд бүтээсэн гэнэ. Энэ байгууламж гурван долоо хоногийн туршид толилуулагдах юм.
Уг байгууламжийг Майамигаас Станбул руу нислэг үйлдэх болсон Turkish Airlines компанийн захиалгаар бүтээжээ. Энэ нислэгээ уг агаарын тээвэрлэгч компани өнгөрөгч ням гаригт үйлдэж эхэлсэн байна. Өмнө нь 2014 онд Бразил Улсад 12,5 метр өндөр элсэн цайз баригдаж байсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn