Азийн супер модель, мисс О.Ариунзул ээж болоод удаагүй байгаа билээ. Тэрбээр саяхан төрсний дараа хэрхэн жингээ хасах талаар ээжүүдэд зөвлөгөө өгсөн байна. Тодруулбал, тэрбээр “Байгаа бүх зүйлдээ баярлаж хажууд байгаа тэр сайхан үнэт агшин бүрийнхээ аз жаргалыг мэдэрч, ирээдүйн зорилгынхоо төлөө тэмцэх… Бэрхшээл болгоны цаана том амжилт бий шүү” хэмээж байсан удаатай.
Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийнхөө дасгалын үр дүнг цахим найзууддаа сонирхуулахад түүнээс төрөөд удаагүй байгаа ээжүүд ямар дасгал хийж, хэрхэн гэдсээ арилгасан талаар нь олонтаа асууж байв. Ерөнхийдөө маш хөнгөн дасгалууд гэрийн нөхцөлд хийж байгаа юм. Гэдэсний таталт, суулт зэргийг бага багаар хийх хэрэгтэй. Харин төрөөд шууд дасгал хийж болохгүй ээ. Өөрөөрөө төрсөн бол нэг сар болоод хийж эхлэх нь дээр” гэжээ.
Н.АЗ
Эх сурвалж http://www.info.mn