Дөчин насны босгон дээр ….

1446077094563162a667bd9

Дөчин насны босгон дээр гоо үзэсгэлэн хэвээрэй
Дөнгөж саяхан дурласан залуугын зүрх булиглаастай
Дүрэмгүй журамгүй дурлалын ганцхан удаагийн болзоо шиг
түгшихийн зайгүй догдолсон сэтгэл гээчээ яах вэ…
Нүдний дор тогтсон үл ялиг үрчлээ
Гэгэлзэхийн төдийд багасаж
Гэнэн охин шиг цовоожих
Гэзэг үсээ задгайлж
Сэтгэлээ чөлөөлж амрах
Гирэвшиж мэдэхгүй дурлал чи
Хэзээнээс намайг онилсон бэ…

Утсанд ирэх захидлыг чиний хоолойгоор унших
Унтаад босох тоолонд чиний дүрээр инээмсэглэх
Яг л арван наймт шиг янагийн халуухан өдрүүдийг
Ямархан зохиол болгоод найруулж тавьсанаа хэлэхгүй юу

Ямар дүрд нь би өөрийгөө гээж тоглоно вэ
Яажшуухан төгсгөхөө надад бас сануулахгүй юу…
Балчир охин шиг би барьц алдахгүйн тулд
Бал бурам шиг амттай ч,.. буух газраа тооцоолъё
Идэр насны дурлал ийм л байдаг хойно доо….
Итгэж намайг хайрласан зүрх сэтгэл чинь ойлгоно оо

Дөчин насны босгон дээр гоо үзэсгэлэн хэвээрээ..
Дөнгөж саяхан дурласан залуугын зүрх булиглаастай..

2015.01.23

…Х.ДУЛАМСҮРЭН…


Дөчин насны босгон дээр ….
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.