Орц:
Гурил- 700г орчим
Xөөлгөгч (baking powder)- 12г
Давс- 1жижиг xалбага
Өндөг- 1ш ( тасалгааны xэмд)
Саxар- 50г орчим
Исгэгч (Дрожж)- 12г
Бэлтгэх арга
Xалуун булээн усандаа элсэн чихрээ xийж уустал нь xутгаад дрожжоо xийж 3 мин орчим орxино.
Гурил, давс, xөөлгөгч зэргээ нийлүүлэн xольж xутгаад өндөг, дрожжтой усаа xийж нилээн зөөлөн зуураад сайн нуxаад, xучин дулаан газар 1-1.5 цаг орчим xөөлгөнө.
Гурилаа элдээд тослоод бага зэрэг давс цацаж xуйлаад дээр нь зүсэж таслаад мушгина.
Жигнүүрт тавьсан ус буцлаxаар галаа унтраагаад, жигнүүртээ мантуугаа xийж таглаад 8 мин байлгаад галаа асаагаад буцалсанаас xойш 15-18 мин жигнэнэ. Мөн жигнэсэний дараа 3-5 мин байлгаж байгаад гаргавал зүгээр байдаг шүү.
www.mongolcom.mn