Америкийн “Apple” компани энэ жил дэлхийн корпорацийн бизнесийн түүхэн дэх хамгийн өндөр буюу 53.4 тэрбум долларын ашиг олжээ. Энэ талаар тус корпорацийн мягмар гарагт нийтэлсэн тайланд дурдсан байна.
“Сүүлийн гурван сарын хугацаанд Хятадын зах зээлд “iPhone” ухаалаг гар утасны эрэлт эрс өссөнтэй холбоотойгоор тус компанийн ашиг их хэмжээгээр нэмэгдсэн” гэж тайланд онцолжээ.
Эх сурвалж: www.assa.mn