“Үргээлэг” киногоороо олонд танигдсан жүжигчин Ж.Баясгалан фитнесээр идэвхтэй хичээллэдэг нэгэн. Тэрбээр “Ирээдүйн мистер 2015” тэмцээнд хүч үзсэн талаараа өөрийн “Фэйсбүүк” хуудсандаа “За тэмцээн болж өндөрлөлөө. Цуг орсон бүх тамирчиддаа улам өндөр амжилт хүсье. Энэ хугацаанд би энэ булчингийн биш тэвчээрийн спорт юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Хэн хүнд бэлтгэлийг шүд зуун давж, өөрийн хүссэнээ идэхгүй тэсч эцсийн мөч хүртэл өөртөө үнэнч байх нь хамгийн том бэлтгэл юм байна” хэмээн бичиж байв. Тэгвэл жүжигчин залуу гэр бүлээрээ боди болохоор шийджээ. Тэрбээр эхнэр хүүхэдтэйгээ хамт авахуулсан зургаа “За нөгөө мистерийн пооз үргэлжилсээр бүр ээжийгээ оруулчихлаа” гэх тайлбартай цахим хуудастаа нийтэлжээ.
Эх сурвалж http://www.info.mn