Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө охидын “Спайк” нэртэй хамтлаг гарч ирснийг уншигч та бүхэн санаж байгаа биз. Тухайн үед Монголын анхны эмэгтэй хамтлагуудын нэг байсан тус хамтлаг тийм ч урт настай байж чадаагүй. Уран бүтээл нь чамлахааргүй амжилтыг дагуулж байсан ч хамтлагйн гишүүд төд удалгүй тус тусын хувийн амьдралын мөрийг хөөцгөөсөн гэж хэлж болно.
Урлагт үнэнч үлдсэн Р.Номин-Эрдэнэ өдгөө брэнд дэлгүүр, зочид буудлын бизнес эрхэлдэг бөгөөд охин Жасмины хамт нам гүмхэн аж төрж байгаа. Бизнесмэн залуутай ханилж ээж болсон дуучин Номин өөрийгөө өдий зэрэгт хүрэхэд хэн нэгний оролцоо туслалцаа байгаагүй хэмээн ярьдаг гэнэ. Түүний нөхөр Арвин гишүүний төрсөн дүү “Их өргөө” компанийн захирал Бадрах хэмээх даруухан залуу байдаг.
Д.Арвин гишүүнийг УИХ-д суусны дараа компанийг нь толгойлох болсон энэ залуу тийм ч үнэнч гэмгүй нэгэн биш гэнэ шүү. Урьд нь амьдрал зохиож байсан төдийгүй экс эхнэр Алтанцэцэг хэмээх бүсгүй нь Америкт сурдаг гэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахыг огтхон ч ойшоодоггүй Д.Бадрах, Номин нар нэг хэсэг тусдаа амьдрах болсон ч яг ч салчихаагүй байхад нөхөр нь өөр бүсгүйтэй учир ургуулж дуучин Номинг ихээхэн бачимдуулж байгаа сурагтай.
www.shock.mn Д.Цэлмэг