Шоу бизнесийн ертөнцийнхний хамгийн дуртай баяруудын нэг нь магадгүй “Халловен” буюу “Сүнсний баяр” байх. Олон хоногийн бэлтгэл, санаа зовинолын дүнд 10-р сарын 31-ний үдэш энэ бүхэн ил болж, хамгийн ер бусын, хамгийн хөгийн хувцас багнуудыг бид хардаг.
Германы супер модель, жүжигчин, телевизийн хөтлөгч Хайди Клум Сүнсний баярт хэн бүхнээс илүү дуртай нэгэн. Сүнсний баярт маш их цаг зав, хүчин зүтгэлээ зарцуулдаг алдартнуудын нэг тэрээр энэ жилийн “аймшгийн” өдрөөр үнэхээр гайхалтай төгс хувиргалтыг хийн хэн хүнээс илүүтэйгээр дахин ялгарч чадсан юм.
Тэрээр энэ удаад “Who Framed Roger Rabbit” киноны гол дүр өдгөө нь Холливудын секс симбол болсоор байгаа Jessica Rabbit-ын дүрд төгс хувирчээ.