Н.Анужин: Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд итгэл дүүрэн оролцоно

anujin

Тайландын Бангкок хотноо энэ сарын 24-30-нд бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн болно. Энэхүү тэмцээнд манай улсаас бодибилдинг, фитнессийн тамирчин Н.Анужин холбооныхоо тамирчидтай оролцох юм. Түүнээс тэмцээний талаар тодрууллаа.

-Тэмцээнд манай улсаас хэчнээн тамирчин оролцох вэ?

-Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээнд манай 19 тамирчин, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 10 гаруй төлөөлөгч оролцоно. Бид энэ сарын 23-нд Бангкокийг зорино.

-Тэмцээнд оролцох тамирчдын зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?

-Тамирчид бие даан зардлаа гаргаж байгаа. Миний хувьд “Power nutrition” компанийнхаа хамт олноос тусламж дэмжлэг авч тэмцээнд оролцох гэж байна.

-Та энэ жил болж байгаа тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Дэлхийн аваргад ямар амжилт үзүүлэх бол. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Азийн 49 дэх удаагийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээний “Модель фитнесс” төрөлд оролцож, тивийн аварга цол хүртсэн. Тиймээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд итгэл дүүрэн оролцож, амжилтаа ахиулна гэж бодож байна.

-Бодибилдинг мөнгө, хүч шаардсан амаргүй спортын төрөл. Та яагаад энэ спортоор хичээллэх болсон юм бэ?

-Бодибилдингийн спорт үнэхээр хүнд спорт. Бүтэн жил бэлтгэсэн хөдөлмөрөө шүүгч, үзэгчдэд богино хугацаанд үзүүлдэг. Мөн хамгийн үнэтэй спортын нэг. Бодибилдингийн тамирчид бидэнд тэмцээний өмнөх долоо хоног маш хүнд өнгөрдөг. Тэмцээний өмнөх өдөр бүр хүнд. Гэхдээ тэмцээндээ амжилт гаргаад Монгол гэж дуудуулах нь хамгийн сайхан.

Г.Нямсүрэн


Н.Анужин: Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд итгэл дүүрэн оролцоно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex