Экстэйгээ хамт сэрчихлээ

11880596_856080804477222_6621256545518897925_nБи бүүр өрийгөө ойлгохоо болилоо. Өөрийнхөө экстэй ямар харьцаатайгаа ч мэдэхгүй нэг тийм сонин байдалд орчихлоо. Анх бид 2 нэг газар цуг ажилладаг байсан юм.

Тэр үедээ анх үерхээд гэрлэх суух тухай ярихад нь айгаад би өөрөө эхлээд холбоогоо тасалсан. Тэгээд 5 жилийн дараа эргэж тааралдаж эргэн нийлсэн. Гэрийнхэн нь ч биднийг мэддэг байсан. Эргэж нийлэхдээ би өөрийгөө хүнтэй суухад бэлэн болсон гэж бодож байсан.

Тухайн үед жирэмсэн болсон болохоор хамт амьдрах болсон. Хамт байхдаа хайр халамжаар нэгнээ дутаадаггүй л байсан. Тухайн үед золгүйгээр зулбасан. Тэгээд эмнэлэгээс гараад гэртээ ирэхэд гэрээс нэг хүүхний турсик олдсон. Үнэхээр их гомдсон болохоор би дахиад л зугтсан.

Зугтаад 2 жил болж байна. Сая өнгөрсөн 5 дахад найзуудтайгaа гадуур явж байхдаа тааралдсан. Тэгээд нэг л мэдсэн өглөө өвөрт нь сэрлээ. Тэр хүнтэй ингэж ахин дахин эхлэж байгаадаа би өөртөө ч эргэлзэж тээнэгэлзэж байна. Яах ёстойн бол? Тэр хүнд дахиж итгэх үү? Эргэж нийлэх үү яах уу? Өөр хүнтэй болоогүй л юм билээ.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Экстэйгээ хамт сэрчихлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.