Саяхан Duke их сургуулийнхан нэгэн сонирхолтой судалгаа хийсэн бөгөөд, эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их нойртой байдгийг тогтоожээ. Мөн эмэгтэйчүүд хангалттай нойр авахгүй байх нь тэдний сэтгэл зүй болон бие махбодид шууд, ил тод байдлаар илэрдэг аж.
Судлаачид эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрсдийн ядаргаа, сульдааг хэрхэн даван туулж байгаа байдлаар нь тэдний нойрны хэрэгцээг үнэлжээ.
Судалгааны үр дүнд, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нойрны хэрэгцээ маш том ялгаатай нь тодорхой болжээ. Нойр дутуу, хангалттай хэмжээний нойр авч чадаагүй эмэгтэйчүүдийн зан ааш нилээд ширүүн, сэтгэл гутралд өртөх нь амархан, нэн ялангуяа өглөөний цагаар тогтворгүй болдог аж. Үүний гол учир нь, оюун ухааны эрч хүчтэй шууд холбоотой юм.
Эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаа эрчүүдийнхээс их байдаг учраас эрчүүдээс илүү их унтдаг, тархи нь нойр шаарддаг аж. Гэхдээ маш их шийдвэр гаргах түвшний, “толгой” шаардсан ажил хийдэг эрчүүд ч бас эмэгтэйчүүдийн адил хэвийн ажил эрхэлдэг эрчүүдээс хэдэн цаг илүү унтдаг байж болох гэнэ.
Мөн хангалттай хэмжээний нойр авддаггүй эмэгтэйчүүд сэтгэл гутрал, зүрхний өвчлөл, хөгшрөлд өртөх магадлал тун өндөр байдаг гэнэ.