Оросын онгоц Египетийн Синайн хойгт осолдож, Оросын 213 иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг ослын дараа оросын алдарт модель Ирина Шейк твиттертээ “Бурхан минь. Харамсалтай. Бүх зүйл сайхан болно.
Сэтгэлээр бүү унаарай” гэж жиргэжээ. Түүний хувьд оросын төдийгүй дэлхийн сайхан бүсгүйчүүдийн нэг билээ.
Ирина Шейк гоо сайхны “L’Oreal” брэндийн нүүр царайгаар тодорч, сурталчилгааны моделийн гэрээ байгуулсан билээ.
Тэрбээр тус брэндтэй 11 сая ам.долларын хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Ирина тус брэндийн нүүр царай болохоос гадна инстаграм хуудсыг нь хөтлөн явуулахаар болсон юм.