Хар тамхины хэргээр дөрвөн эмэгтэйг баривчиллаа

-16102014-1413431587-1718529498-har tamhi1Цагдаа нар хар тамхины хэргээр дөрвөн эмэгтэйг уржигдар баривчилжээ. Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн баривчилгааны үеэр эмэгтэйчүүдийн хоёр нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ. Тэднээс их хэмжээний ice буюу мөс хэмээх мансууруулах бодис хурааж авсан байна. Эмэгтэйчүүд 24- 28 насныхан ажээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

Он гарсаар эхний арван сарын байдлаар хар тамхины 50 гаруй хэргийг илрүүлж, 117 хүнийг холбогдуулан шалгажээ. Хэрэгт холбогдогсод 20-35 насныхан байна.

Б.Заяа

Зууны мэдээ


Хар тамхины хэргээр дөрвөн эмэгтэйг баривчиллаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.