Өөдгүй хүү Жастин Бибер

0a243e426ae852a8greatBillboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Канадын дуучин Жастин Бибер өөрийн ээж Патриция Линн Маллеттэй харьцахаа больсон гэдгээ ярьжээ. Жилийн өмнө мань хүн Ээжүүдийн өдрийг Патрициятай хамт тэмдэглэсэн бөгөөд энэ оны эхээр хүнд хэцүү цаг үед өөрийг нь орхидоггүй ээждээ талархаж явдаг гэдгээ ярьж байсан билээ.

Ээж нь түүнд бүх амьдралаа зориулж, хүнд цаг мөчид дэм болж явсан юм. Жастины аав Жереми Жек Бибер тэднийг эрт хаяж явсан бөгөөд өөр хүнтэй гэрлээд хоёр хүүхэдтэй болсон аж. Биберыг төрүүлэхдээ ээж нь дөнгөж 17 настай байсан бөгөөд хүндхэн ачааг үүрчээ. Анхандаа түүнд ээж, аав нь тус болж байсан бөгөөд дараа нь Патриция хүүгээ тэжээхийн тулд хэд хэдэн ажил давхар хийж байсан гэдэг.

Тэгвэл Бибер сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ээжтэйгээ харьцахаа больсон гэдгээ ярив. “Надад ичгэвтэр байсан тул би түүнээс зай барихаар шийдсэн. Би ээжийгээ сэтгэлээр унагаахыг хэзээ ч хүсэхгүй. Тэр надад сэтгэл дундуур байгаа гэдгийг би мэднэ. Бид хоёр маш урт хугацаанд огт харилцаагүй. Тиймээс би одоо түүний итгэлийг дахин олж авахад маш хүнд юм. Түүнтэй харилцахаас би айж яваа. Тэр маш гайхалтай эмэгтэй. Би түүнд дэндүү хайртай” гэж Бибер өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn


Өөдгүй хүү Жастин Бибер
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.