Таны үс тослогтдог бол

brown-cute-girl-hair-vintage-Favim.com-435021Хэт тослог үстэй бол өвс ногооны найрлага орсон шампунь бэлдмэлээр угаах нь тохиромжтой.

Үсээ угаахын өмнө шампунь, бэлдмэлийг зөөлөн үстэй сойзоор, эсвэл хөвөнгөөр хуйхандаа түрхэж, үс хуйхны тослогийн байдлаас шалтгаалаад өдөр өнжөөд эсвэл долоо хоногт хоёр удаа самнаж угаа.

Мөн ардын эмчилгээний арга хэрэглэж болно. Үүнд:
Нэг. Хуурай гичийн уусмал нь хүний үсний тослогийг сайн багасгаж үсийг цэвэрлэдэг. Нэг литр усанд нэг хоолны халбага хуурай гич хийж бэлтгээд толгойгоо савандалгүй зайлж угаах хэрэгтэй.
Хоёр. Үдэш нь хуйхандаа тараг түрхэж, алчуураар боож хоноод өглөө нь угаавал сайн байдаг.
Гурав. Өвсний хандыг хэрэглэх. Ийм ханданд арьс цэвэршүүлэх бодис, янз бүрийн витамин, эфирийн тос, давирхайлаг бодис ордог тул үсний тоглогийг багасгаж үс бэхжүүлдэг.


Таны үс тослогтдог бол
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.