Бага насны хүүхдийг хоолонд дуртай болгох 8-н арга

huuhedЭэж бүхэн хүүхдийнх нь өсөлт хөгжилтөнд эрүүл бас олон төрлийн хоол хүнс ямар чухал болохыг мэддэг. Гэвч, бага насны хүүхэд идэхэд тустай, биед нь сайн гэсэн хоолыг хүүхдүүд тэр бүр амтархан идэхгүй, тэр ч бүү хэл хоолондоо огт дургүй болох явдал элбэг тохиолддог. Энэ үед эцэг эхчүүдийн гаргадаг түгээмэл алдаа нь “Хэрэв чамайг кашаа идэхгүй бол чамд чихэр өгөхгүй шүү” гэх зэрэг үг хэллэгээр хүүхэддээ буруу ойлголт өгөх явдал юм. Судлаачдын тогтоосноор энэ мэт арга нь ямар ч эерэг үр дагавар авчирдаггүй бөгөөд харин доор дурдсан зөвлөмжүүдийг ашиглаж хүүхдээ хоолонд дуртай болгох боломжтой юм байна.

Хүүхдээ хоол бэлтгэхэд оролцуул. 2 настангууд гал тогооны өрөөг ‘бужигнуулж, завааруулах’ тун дуртай байдаг бөгөөд зөвхөн хоол бэлтгэх явцад үүнийг нь зөвшөөрөөрэй. Хоол идэх үедээ биш шүү!

Хэрэв хүүхэд тань хоолны ширээн дээрээ “цирк” үзүүлж байвал энэ нь бас ч гэж нааштай зүйл болж байгаан илрэл бөгөөд хэдийгээр таны нүдэнд тийм ч таатай харагдахгүй байсан ч аль болох эерэгээр бодоорой. Учир нь хүүхэд тань баярлаж хөөрсөндөө хоолноосоо ганц хоёр халбагадах болно.

Хүүхдээ нойрмоглож ядарсан үед нь хооллох гэж зүтгэх хэрэггүй. Тэрний оронд унтуулж амраагаад, тайвширсных нь дараа хоолоо идэх үү гэж асуугаад үзээрэй.

Хэрэв хүү/охин тань огт идэхгүй гэж зөрүүдлээд байвал, аягыг нь хураасан нь дээр. Учир нь ширээний ард удаан хугацаагаар үр ашиггүй суулгах нь хүүхэд төдийгүй ээж таныг ихээр бухимдуулах болно.

Хоолыг нь хичнээн сонирхолтойгоор бэлтгэж, хийж байгаагаа хүүхэддээ харуулаарай. Хүнсний ногоогоо содон хэлбэрээр хэрчиж, таваглахдаа ч сонирхолтой өрвөл хүүхдэд тань идэх хүсэл төрнө.

Брокколины нухаш идэхгүй байвал идэх дуртай хоолыг нь санал болгох гэж яарсны хэрэггүй. Учир нь, энэ далимыг ашиглаад таныг удирдаж, өөрийнхөө хүссэнээр байлгах гэдэг болно.

Хүүхдээ зөв хооллож, эрүүл өсгөж бойжуулахын тулд ээж танаас ихээхэн тэсвэр тэвчээр, тууштай байдал шаардагдана. Ингэснээрээ та заавал үр дүнг нь үзэх болно.

Эцэст нь, та хүүхэд хооллох үеийг хөгжилтэй өнгөрөөх цаг болгоорой. Энэ нь таныг ширээн дээр нь баахан тоглоом өрж тавь гэсэн үг биш, бяцхан үрдээ хөгжилтэй байдлаар үлгэр ярьж, дуу дуулж, хамгийн дотно, таатай байдлыг бий болгож, хоолоо идсэнийх нь хариуд эелдэг инээмсэглэл, үнсэлтээр шагнаарай. Энэ нь ээж танд ч баяр баясгаланг авчирч чадна.

Эх сурвалж: Zahia.mn


Бага насны хүүхдийг хоолонд дуртай болгох 8-н арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex