Бүтэц: Бэлэн болсон хүйтэн лапша
Хэмжээ: 4 порц
Орц: 200 гр бэлэн болсон хүйтэн лапша (хэрчсэн гурил)
– Гурван хоолны халбага цагаан цуу
– Нэг хоолны халбага ус
– Нэг хоолны халбага самрын тос
-170 гр бэлэн болсон тахианы цээж мах (урт нарийн хэрчинэ)
– Лууван (нарийн дугуйлсан хэлбэрээр хэрчинэ)
– Өргөст хэмх (хагас дугуйлсан хэлбэрээр хэрчинэ)
Хийх арга: Том саванд лапшагаа ус, цагаан цуу, шошийн соус, самрын тостой сайтар хольж хутгана.
Дараа нь нарийн хэрчсэн тахианы мах, лууван өргөст хэмхээ хийж холиод хутгаарай. Хэрэв салат жаахан аргуу болбол дахин бага зэрэг ус, чидун тосыг нэмээрэй. Ладшаг ширээнд олгохдоо дурын хурц соус хийж болно.