Киви хамтлагийн ахлагч, адтай бүсгүй Ука сүүлийн үед барууны стилийн хар бүрх малгайгаар гоёх болсон. Бараг энд тэнд болсон үйл ажиллагаа бүрд ирэхдээ өнөөхөө өмссөөр “Укагийн цайны ганц” гэх яриа хүртэл гарсан байна лээ. Харин түүний энэ гоёл зарим эмэгтэйчүүдийн харааг булаасан бололтой, олны танил эмэгтэйчүүд сүүлийн үед ийм төрлийн малгайгаар гангарах нь олширжээ.
Укагийн авъяас билгийг шагшин магтаж, “Урлагийнханаас хамгийн секси нь Ука” гэж ярьдаг Гамбууш багш нь ч гэсэн түүний сонголтыг дагах болжээ. Өчигдөр болсон “Миний нууц хүү” жүжгийн нээлтэнд Гамбууш “хатагтай” хүрэлцэн ирсэн бөгөөд бариу хар даашинз, далий тавьсан малгай зэрэг нь түүнийг тун ч дэгжин харагдуулж байсан юм.
А.Оролмаа www.secret.mn