Эрдэмтэд: Дурлалт хосуудын салдаг 17 шалтгаан

f0f6786128cb2575bigХайртай дуртай гээд үерхэх, бүр гэрлэсэн хойноо салах явдал байдаг. Салж байгаа хоёрын хэн хэн нь нөгөөгөө буруутгаж “түүнээс л болсон” гэдэг. Чухамдаа буруу эрчүүдэд байна уу,  бүсгүйчүүдэд байна уу.
Австралийн Барууни их сургуулийн эрдэмтэд эрэгтэй эмэгтэй 6000 гаруй хүнийг оролцуулан асуулга явуулж дурлалт хосууд салдаг 17 шалтгааны нэрлэсэн байна. Судлаачдын ахлагч Питер Жонсоны үгээр бол эрүүл ахуйн ямар нэг байдал нь харилцааг салгахад хүргэдэг гэнэ. Ухаандаа амны үнэр, шивэр, хулмас зэрэг нь хосуудыг хамгийн хурдан салгадаг гэжээ.
Мэдээж хайртыгаа хууран мэхлэх, материаллаг байдал, хол амьдрах, тэгээд сексийн байдал гээд энэ бүхэн салах шалтгаан болдог гэж судалгаанд оролцогсод хариулсан байна.
Хамгийн сонирхолтой нь эрчүүд, эмэгтэйчүүдийн хариулт бараг тэнцүү байгаа нь бурууг хэн нэгээдээ тохоод байхын хэрэггүй гэсэн л үг болов уу. Хосууд юунаас болоод салаад байна вэ.  Эрэгтэй эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь салах шалтгааныг юу гэж хариулж вэ. Судалгаанд оролцогсдын хамгийн их хариулсан 17 шалтгаан.
1.    Салан задгай байдал                эмэгтэй 71,         эрэгтэй 63 хувь
2.    Хууран мэхлэх                        эмэгтэй 72        эрэгтэй 60 хувь
3.    Материалын хүнд байдал        эмэгтэй 69        эрэгтэй 57 хувь
4.    Тоглоом ойлгодоггүй                эмэгтэй 58        эрэгтэй 50 хувь
5.    Хол амьдардаг                        эмэгтэй 47        эрэгтэй 51 хувь
6.    Сексдээ муу                           эмэгтэй 50        эрэгтэй 44 хувь
7.    Өөрийгөө муу хүндэлдэг        эмэгтэй 47        эрэгтэй 33 хувь
8.    Телевиз үзэх компьютер
тоглохоос өөрийг хийдэггүй           эмэгтэй 41         эрэгтэй 25 хувь
9.    Бэлгийн сэрэлгүй                    эмэгтэй 27        эрэгтэй 39 хувь
10.    Өөрийнхөөрөө зүтгэдэг          эмэгтэй 34        эрэгтэй 32 хувь
11.    Чалчаа                                  эмэгтэй 20        эрэгтэй 26 хувь
12.    Таг чиг суугаад байдаг          эмэгтэй 17        эрэгтэй 11 хувь
13.    “Хөлдүү”                                эмэгтэй 17        эрэгтэй 11 хувь
14.    Хүүхэд хүсдэггүй                  эмэгтэй 15        эрэгтэй 13 хувь
15.    Дагавар хүүхэдтэй                эмэгтэй 12        эрэгтэй 14 хувь
16.    Хэт спортлог                          эмэгтэй 10        эрэгтэй 7 хувь
17.    Спортлог биш                        эмэгтэй 6        эрэгтэй 7 хувь
Эх сурвалж: www.assa.mn


Эрдэмтэд: Дурлалт хосуудын салдаг 17 шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.