Өдөр бүр 500 доллараар үсээ засуулдаг үсгүй шахам одыг “ёстой солирсон” гэх үү

kardashin

Америкийн алдартай од Ким Кардашяны нөхөр, рэппер Канье Уэстийг харахад үсний засалт гэж нэг их онцгойрох юм байдаггүй дээ. Гэтэл тэр өдөр бүр 500 долларыг үсчинд үрдэг гэнэ.

Уг нь охиныхоо төрсөн өдрөөр 62 мянган долларын титэм, эхнэрийнхээ мэндэлсний баяраар 5 сая долларын хөхөвч бэлэглэдэг хүн өөртөө мөнгө заралгүй л яахав.

Халзан, мулзан гэх нь хаашаа юм, гэхдээ л Уэстийн толгой дээр үс гээд байх юмгүй мэт. Гэтэл үсгүй шахам энэ үс засалтын төлөө өдөрт 500 доллар гэдэг арай л…

Канье Уэстийн үс засалтын талаарх үнэнийг хэвлэлийнхэнд дуучин Рианнагийн эцэг Рональд Фенти дэлгэжээ. “Heat” сэтгүүлд бичсэнээр Рианнаг 2010 онд аялан тоглолт хийх үеэр аав нь дагалдаж явжээ. Ингэхэд Рианнагийн продюсероор нэг хэсэг Уэст ажилласныг та бүхэн санаж байгаа байх. Иймээс л Рональд Фенти өөрийн нүдээр хэрхэн Канье Уэст өдөр бүр 500 доллараар үсээ засуулж байгааг харсан юм байна. Харахаар барахгүй яг дэргэд нь байдаг байжээ.

“Ёстой солиорол. Тэр өдөр бүр үсчинд 500 доллар өгдөг. Ийм богинохон үсэнд яаж ийм их мөнгө төлдөгийг би ерөөсөө ойлгодоггүй” гэж Рианнагийн аав ярьжээ.

Сонирхуулахад, Канье Уэстийн үсчинг Ибн Жаспер гэдэг. Тэд 20 жилийн өмнө танилцжээ. “Канье намайг Нью-Йоркт нүүж ирээч гэсэн. Харин би түүнд “Хэрэв миний дэлгүүрээсээ олдог мөнгийг чи төлдөг болбол би нүүж очно” гэж хэлсэн дээ” хэмээн Жаспер дурслаа.

Харин одоо Жаспер алдартай рэппер Уэстийн үсийг засч олсон мөнгөөрөө Нью-Йоркт нэгээр тогтохгүй дэлгүүр, мөн байшин ч худалдаж авах чадалтай болсон байх. Тэр бүү хэл “Yeezy Boost” пүүз авсан ч чадах биз.


www.mnews.mn


Өдөр бүр 500 доллараар үсээ засуулдаг үсгүй шахам одыг “ёстой солирсон” гэх үү
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.