Эрчүүдийг гоонь явахад хүргэдэг хүчин зүйлсүүд…

1441720637_11079605_368129533379855_3319761265119984337_nЗарим эрчүүд 25 нас хүртлээ эмэгтэй хүнтэй ойртож үзээгүй байх нь бий. Сэтгэл зүйчдийн олж илрүүлснээр бол дээрх байдалтай холбоотой хэд хэдэн шалтгаан байдаг ажээ.

- Бага байхад нь үеийнхэн нь тоглоомдоо дурамжхан оруулдаг, найзлахыг хүсдэггүй байсан ба хэт даруу, ичимхий зан нь эцэс сүүлдээ хорсох сэтгэлийг төрүүлж улмаар үе тэнгийнхнийхээ тоглоом шоглоом болдог байсан. Үүнээс болж өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурдаг.

- Зарим нэг эрчүүдийн хувьд бие организм нь үрийн шингэнийг бага боловсруулдаг байна. Энэ байдлаасаа болоод бараг дур хүсэл төрдөггүй ажээ.

- Хүүхэд насандаа хэт их асран халамжлуулж байсан эрчүүд өөрөө бие дааж аливаа зүйлд шийдвэр гаргахдаа муу болдог. Хувь тавилангийн ямар ч эргэлт тохиосон “Би бэлэн биш байна” хэмээх нэг л хариултыг өгч байдаг. Түүнчлэн ээж нь “Эмэгтэй хүн өөрийн хүслээ биелүүлэхийн тулд шунаг сэтгэл өвөрлөн эрэгтэй хүний толгойг эргүүлж улмаар хүүхэдтэй болж суудаг” хэмээн итгүүлж, чихнээс нь байнга хонх уядаг байснаас болоод эмэгтэй хүнээс болгоомжилж эхэлдэг.

- Тэд романтик байдлыг анхны удаа маш хүчтэй хайр дурлалаар болж өнгөрөх ёстой гэдэгт итгэлтэй байдаг. Шинэ сонирхол, дур хүсэл болгоныг жинхэнээсээ биш хэмээн үздэг. Цаг хугацаа өнгөрсөөр… Харин нөгөө цорын ганц байх ёстой мэдрэмж нь бий болоогүй л байдаг.

- Тэд сексийн талаар огт боддоггүй биш боддог. Гэвч түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй. Үүнээсээ болоод эрүүл мэнд болон сэтгэл зүйд нь асуудал үүсдэг байна.


Эрчүүдийг гоонь явахад хүргэдэг хүчин зүйлсүүд…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.