Бэлэг сэлт тараадаг улирал тун удахгүй болох хэдий ч Холливудын жүжигчин Эмбер Хёрд хамгийн гоёмсог бэлгээ авсан хэмээн ярьжээ.
Тэрбээр тэр бэлэг нь бол нөхөр Жонни Депп нь биш, харин түүний өмнөх эхнэр Ванесса Парадигаас мэндэлсэн 16 настай Лили Рөүз охин, 13 настай Жек хүү нар нь гэдгийг өгүүлэв.
“Надад урьд өмнө нь өгч байгаагүй хамгийн том бэлэг бол энэ хоёр хүүхэд юм. Би тэдэнд их дасаж орхилоо. Миний амьдралд шинэ өнгө, хэлбэр зөндөө нэмэгдлээ. Би их аз жаргалтай хүн” хэмээн Эмбер онцлон хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn