Дуучин А.Хишигдалайгийн тархийг хэн “хөлдөөсөн” бэ
- Views939
- Likes0
“Universe best songs” уралдаанаас тодорсон авьяаслаг дуучдын нэг болох А.Хишигдалай сүүлийн үед нэлээ будлиу болоод байгаа бололтой. Тодруулбал, хэлэмгий доломгойгоороо хэнийг ч дагуулдаггүй дуучин бүсгүй маань Улсын их дэлгүүрийн сүлд модны нээлтийн үеэр багагүй будилав.
Тэрбээр алтан партнёртойгоо хамтран “Хөгжилтэй гэр бүл” олон ангит киноны дуугаа дуулсан бөгөөд энэ үеэр бага зэрэг техникийн саатал гарч, дууг нь таслахад хүрсэн юм. Гэтэл А.Хишигдалай “Уучлаарай, санхүүгийн жаахан асуудал гараад…” хэмээн сандрав. Түүний алтан партнёр дуучин М.Зоригт тэр даруй “Техникийн саатал л даа” гэж залруулна лээ.
Харин тэгтэл дуучин бүсгүй “Уучлаарай, гадаа их хүйтэн байна. Миний тархи бүр хөлдчихсөн бололтой” хэмээн цугласан олныг хөгжөөгөөд амжив. Тэгэхээр А.Хишигдалай сайхан дуулдаг шигээ хошин шогийн ч шаггүй авьяастай бололтойдог шүү.
www.mnews.mn
Дуучин А.Хишигдалайгийн тархийг хэн “хөлдөөсөн” бэ | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |