Танилц, энэ оны хамгийн тачаангуй залуу

fa305aea05f4fe52original

Их Британийн хөлбөмбөгч 40 настай Дэвид Бекхэмийг  АНУ-ын People сэтгүүл 2015 оны “Хамгийн тачаангуй залуу”-аар нэрлэжээ. Энэ талаар ABC  телевизийн хөтлөгч нэвтрүүлгийнхээ үеэр зарласан байна. Тус нэвтрүүлэгт оролцсон Бекхэм “Миний амьдралын хамгийн оргил үе байлаа. Итгэж чадахгүй байна. Намайг төрүүлж, өсгөсөн ээж аавдаа мэдээж талархаж байна.

Мөн миний үсчин болон стилист, фотошопчиддоо баярлалаа” хэмээн хошигнож, үзэгчдийг инээлгээд авчээ. Тэрбээр People сэтгүүлд өөрийгөө дур булаан, тачаангуй гэж бодохгүй байгаагаа  дурьдсан байсан юм. Тус сэтгүүлээс 30 дахь удаагаа оны тачаангуй залууг тодруулсан нь энэ юм. Өнгөрсөн хугацаанд Брэдли Купер,  Мэтт Дэймон, Харрисон Форд, Брэд Питт, Том Круз, Мел Гибсон нар нэрлэгдэж байжээ. Харин өнгөрсөн жил Крис Хемсворт сонгогдож байсан юм.


Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

Танилц, энэ оны хамгийн тачаангуй залуу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.