Өвлийн улиралд нүүрний арьс гудамжны хүйтэн агаар, салхи, орон сууцны халсан хуурай агаараас болж гэмтдэг. Иймээс өвөл арьс хурдан гундаж өнгө зүсээ алддаг. Хамгийн сайн будаг шунх ч тус болдоггүй. Иймд бүсгүй танд дараах зөвлөгөөг хүргэж байна.
Нүүрээ өглөө бүр заавал буцалсан усаар угааж бай. Угаасны дараа нүүрээ арчих гэж яарсны хэрэггүй. Болж өгвөл алчуур хүргэлгүй хатаа. Ингэсний дараа тосоо түрхэж болно.
Өрөөний температурт бүлээсгэсэн сүүгээр нүүрээ угаах сайн. Цэвэр сүүгээр болон буцалсан устай хольж болно. /Харьцаа нь 50:50/ Нүүрэндээ аль болох гараа хүргэхгүйгээр угаавал сайн. Ингэхийн тулд зохих хэмжээний саванд сүүгээ хийгээд нүүрээ дүрж болно.
Өглөөний нүүр будалтын өмнө таны арьс тослог ч гэсэн ганц чийгшүүлэгч тос түрхэх нь хангалтгүй юм. Тослог чийгшүүлэгтэй болон тослог тос түрхээрэй. Болж өгвөл чийгшүүлэгч тосныхоо дээрээс тосоо түрхээрэй.
Хуурай пудрээс зайлсхий. Өвөл арьсыг хамгаалахдаа спирт агуулаагүй нүүр цэвэрлэгчийг сонгоорой.
Долоо хоног бүр иллэг хийж бай. Өвөл арьсны гадна талын эсүүд маш амархан үхэж залуу эсүүдээ хааж тэднийг амьсгалгүй болгодог. Иймд нүүрэндээ маск тавиарай.
Зузаан цэвэр гар нүүрний алчуурыг халуун усанд дүрээд, хөнгөхөн базсаны дараа нүүрэндээ дээрээ таван минут тавина. Халуун байх тусмаа сайн гэхдээ халуунаа хэтрүүлж болохгүй. Чийглэг нүүрэн дээрээ зузаанаар шөнийн тос түрхэнэ.
Хэрэв та 25-аас дээш насных бол энэ тосон арчилгааг орой бүр хийгээрэй. Хэрэв та энэ бүх арчилгааг хийж чадахгүй байвал нэг зарчмыг байнга санаарай. Нүүрээ орой цэвэрлэхдээ яг унтахынхаа өмнө бус ядаж 30-60 минутын өмнө хийвэл илүү сайн. Мөн шөнө нүүрэндээ үлдэгдэл тосоо бүү үлдээгээрэй.