Насаа заавал үнэн хэлэх албагүй

1447904264564d440882d16Зовхи, нүдний эргэн тойрон дахь арьсаар эмэгтэй хүний насыг тодорхойлж болдог. Нүүрний энэ хэсгийн арьс их нимгэн, эмзэг байдгаас амархан үрчлээ сууж хөгширдөг. Ажил хэрэгч, зав муутай бүсгүйчүүдэд зориулж дараах дасгалыг толилуулж байна. Энэхүү дасгал нь зовхины булчинг хөгжүүлэх замаар арьсыг сулрахаас сэргийлдэг.

  • Толгойн эгц, шулуун, хөдөлгөөнгүй байдалд байна.
    Нүдээ аниад, дараа нь удаанаар зовхио бүрэн нээнэ. Нүдний харц аль болох алсыг ширтэнэ. 2-3 удаа давтана. 

    • Толгойгоо хөдөлгөлгүйгээр нүдний харцаа зүүн тийш тултал нь хандуулна. Хойноо байгаа зүйлийг олж харахыг хичээж байгаа мэтээр дотроо төсөөлнө. Нүднийхээ харцыг удаанаар дээш хандуулна. Дараа нь баруун тийш тултал нь шилжүүлнэ. Та анзаарсан бол нүдээ цагийн зүүний дагуу эргүүлнэ. Эцэст нь доош хандуулж анхны байдалдаа эргэж орно. Нэг хором хэртэй нүдээ амрааж дээрхийн эсрэг чиглэлд давтана.
  • Нүдээ аниад дараа нь алгуур нээнэ. Алсыг ширтэнэ. Долоовор хуруугаараа дээд доод зовхины уулзвар хэсэгт дарж өгнө. Баруун нүдээ алгуур ань. Зовхио бүрэн анихад баруун нүдэн дээр дарсан хурууны даралт саад болж байхыг анзаарах болно. Баруун нүдээ нээх үедээ зүүн нүдээ ань. Энэ маягаар ээлжлэн 6-8 удаа давтана.
    • Долоовор болон ядам хурууг хоёр нүдний зовхин дээр долоовор хуруугаар нүдний гаднах буланг, ядам хуруугаар дотоод буланг хөнгөхөн дарж байхаар байрлуулна. Хуруунуудын даралтыг сөрж аниатай байгаа нүдээ онийлгохыг хичээ. Дасгалыг 3-4 удаа хийнэ.
  • Хуруунуудыг өмнөх дасгалын адил байрлуул. Нүдээ аниад хөмсөг зангидахыг хичээ. Хурууны даралт үүнд эсэргүүцэл үзүүлнэ. Дасгалыг 3 удаа давтахад хангалттай.
    • Нүдээ нээгээд хоёр гарын долоовор, дунд хурууг зовхины гадна булангийн дээд, доод хэсэгт байрлуулна. Нүдээ ирмэхийг хичээ. Энэ үед нүдээ баруун тийш эргүүл. Дараа нь зүүн чиглэлд эргүүлээд дахин ирмэнэ. Дасгалыг 6-8 удаа давтана.

Зовхинд дараах маскуудыг хэрэглэж болно.

  1. Шинэхэн яншуйны навчийг шаазан аяганд нунтаглаж хийнэ. Бэлтгэсэн бэлдмэлээ дээд, доод зовхиндоо түрхэж 10-15 минут байлгана. Мөн төмсийг нарийн үрүүлээр жижиглэж хэрэглэхэд гайхалтай үр дүн үзүүлдэг. Төмсний маск дээрээ сүү, гурилыг адил хэмжээтэй нэмж хийн хэрэглэж болно.
  2. Үрэвсэлтэй зовхинд зориулж эмчилгээний крем хийж болно. 25 гр дурын тос, эсвэл наранцэцгийн тосонд 10 мл далдуу модны болон балжингарамын ханд, мөн 5 мл эрэндийн тос нэмж, сайтар холино. Бэлдмэлийг зовхио чийглэж, цэвэрлэсний дараа түрхэж хэрэглэнэ.
  3. Шинэ цайны ханд мөн үр дүнтэй байдаг. Шинэ чанасан цайны ханднаас тасдан авч самбай болон хөвөнд шингээнэ. Дараа нь тааламжтай дулаанд хүртэл нь хүлээж байгаад зовхин дээрээ тавьж 10 хором байлгана.

Насаа заавал үнэн хэлэх албагүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.