Тэгтэл шинжилгээгээр хүүхдийн ээж, аавын аль нь ч түүний төрсөн эцэг, эх биш гэдэг нь тогтоогджээ. Ингэж л эмч нарын гаргасан бүдүүлэг алдаа ил болсон гэнэ. Төрсөн эцэг, эх нь шинээр мэндэлсэн хүүхдийнхээ хүйсийг яагаад мартаж орхисон вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэв. Преториягийн Дээд шүүх хүүхдүүдийг одоо хүмүүжиж байгаа гэр бүлүүдэд нь үлдээх шийдвэрийг гаргажээ. Гэхдээ эхлээд нэг эмэгтэй нь өөрийн төрүүлсэн охиныг буцааж авахыг хүссэн ч шинжээчдийн үгийг сонсоод хувь заяатайгаа эвлэрчээ. Шинжээч нар шүүх дээр хүүхдүүд дасан зохицсон гэр бүлүүддээ үлдвэл дээр гэдгийг хэлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/65200.shtml#sthash.93tZXMhR.dpuf