Жүжигчин Анжелина Жоли өөрийн нөхөр Брэд Питт нарын харилцааны тухай ярьсан байна. Тэрбээр хэлэхдээ: Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний амьдралд тохиож буй хэцүү, адармаатай бэрхшээл зовлон бүрийг хамтдаа туулж чадвал хосуудын амьдрал бат бөх болдог. Брэд бид хоёр яг л тийм замаар явж байгаа.
Миний ажил бол Брэдийг хайрлах. Магадгүй би 40 настай Брэдээс илүү 50 насны үеийн Брэдийг илүү хайрлаж, илүү дурлах болно.
Хором өнгөрөх тутам бид хэн хэнийхээ өөрчлөлтөөс гоо сайхныг мэдэрдэг гэсэн байна. Хосууд зургаан хүүхэдтэй билээ.
И.АВГУСТА