Театрын соёл мэдэхгүй бусдыг бухимдуулсан олны танил жүжигчин

watermark.phpМисс П.Шүүдэрцэцэг гэгддэг байсан бүсгүй кино урлагт урван, цөөнгүй кинонд тоглож, аль хэдийн урлагийнхны замналаар амьдарч, олонд танигдаад байгаа.

 

Тэгвэл гадаад байдалдаа багагүй анхаарал тавьдаг жүжигчин бүсгүй соёлт хүмүүсийн наад захын мэддэг зүйл болох театрт биеээ авч явах соёлд одоо болтол суралцаагүй байгаа бололтой.

 

Шүүдрээ саяхнаас үзэгчдийн хүртээл болоод байгаа ““Ромео Жульетта” жүжгийн нээлтэд очихдоо олны дургүйцлийг хүргээд амжжээ. Тодруулбал жүжиг эхэлсэн хойно хоцорч орж ирэн, сандал суудлын хэрүүл хийж, арын суудлын үзэгчдийг бухимдуулсан төдийгүй өмссөн зүүсэн нь яг л гадуур дэлгүүр хэсч яваа мэт эрээн мяраан байсан гэнэ.

 

Үүгээр ч зогсохгүй хойшоо татаж өмсдөг улаан ноосон малгайгаа ч тайлалгүй суудалдаа тухалсаар жүжгийг дуусгасан байна. Урлагийн хүн, тэр дундаа жүжигчин хүн мөртлөө театрт ирэхдээ, тэр дундаа сонгодог бүтээл үзэхдээ хэрхэн хувцаслаж, яаж биеээ авч явах ёстойг мэдэхгүй байна гэдэг харамсалтай хэрэг биш гэж үү.

 

www.mnews.mn


Театрын соёл мэдэхгүй бусдыг бухимдуулсан олны танил жүжигчин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.