Хатуулагтай ус арьсыг гэмтээдэг

face_splash_water_clean_beauty_woman_healthУсыг бид өдөр бүр янз бүрийн зориулалтаар хэрэглэдэг. Өглөө нүүр гараа угаахаас эхлээд, орой унтах хүртэл ус бидний эрэлт хэрэгцээг хангасаар байдаг. Тэгвэл “Гоо сайханд, тэр тусмаа нүүрний арьс залуу сайхан харагдахад ус чухал нөлөө үзүүлдэг” гэж эмч, мэргэжилтнүүд ярьж байна.

Энэ тухай зөвлөгөөг бид П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн Хоол судлалын тэнхимийн эрхлэгч П.Баярсайхан эмчээс авлаа.

Усыг заавал зөөлрүүлж хэрэглэх ёстой
Арьсны цэвэрлэгээнд ус хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Гэхдээ хатуулагтай усыг тэр чигээр нь гоо сайхны зориулалтаар хэрэглэж болохгүй. Учир нь, ердийн хэрэглээний усанд хүнд металь, давс, хлор зэрэг хортой бодис агуулагдсан байдаг.

Ийм усыг хатуу ус гэдэг. Хатуу ус арьсанд нэвчиж арьсыг гүйцэд цэвэрлэж чаддагг үй ба усны хатуулгын давс савангийн зарим нэг хэсэгтэй нэгдэж, усанд уусдаггүй. Харин ч арьсыг цочроож гэмтээдэг бодис үүсгэдэг. Ийм болохоор усыг зөөлрүүлэхгүйгээр гоо сайхны зориулалтаар хэрэглэхийг хориглодог.

Усыг заавал зөөлрүүлж хэрэглэх ёстой. Ялангуяа нүүр, гарыг зөөлрүүлсэн усаар угаахад арьс зөөлөрч, гөлгөр толигор болохоос гадна янз бүрийн халдвар авахгүй сайн талтай.

Нэрмэл усыг цэвэр устай андуурах хэрэггүй

Ийм усыг эмийн сангаас авах ёстой байтал хүмүүс тогооны тагны устай зүйрлэж мөн дэлгүүрт зардаг цэвэр ус, содтой болон бусад хийжүүлсэн ундаатай андуурдаг.

Нэрмэл усыг тусгай аппаратаар ариун цэврийн дээд зэргийн шаардлага хангасан нөхцөлд гаргаж авдаг болохоор ямар ч хольцгүй цэвэр байдаг.

Цэвэршүүлж зөөлрүүлсэн усаа та ариутгасан цэвэр шилэн саванд хийхгүйгээр гартаа тааралдсан бохир саванд хийчихвэл таны хөдөлмөр хий дэмий үрэгдэнэ гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрвээ та гоо сайхнаа удаан хадгалж хүүхдийнх шиг уян зөөлөн булбарай арьстай явъя гэвэл хатуу биш, зөөлрүүлсэн усыг хэрэглээрэй. Харин одоо танд усыг зөөлрүүлж хэрэглэх аргыг хэлж өгье.

Усыг зөөлрүүлж хэрэглэх аргууд
Усыг зөөлрүүлж хэрэглэх хэд хэдэн арга байдаг. Тухайлбал, усыг нэг цагийн турш буцалгаад зургаан цаг байлгасны дараа хэрэглэж болно.

Мөн нэг литр усанд тал цайны халбага бура эсвэл 1/4 цайны халбага сод, тал аяга глицерин хийж усны хатуулгийг арилгаж болно.

Нэг стакан усанд хоёр хоолны халбага өргөст хэмхийн буюу алим, улаан лооль, эсгэсэн байцааны шүүс нэмнэ. Өөр бас тэр хэмжээний усанд хоёр цайны халбага сүү хийж усыг зөөлрүүлж болдог.


Хатуулагтай ус арьсыг гэмтээдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.