Эмэгтэй хүний дур хүслийг өдөөхөд үнэр нөлөөлдөг үү?

sex-health-870Сексийн дур хүсэлд аливаа зүйлийн үнэр нь эрэгтэй эмэгтэй хоёр хүнд харилцан адилгүй нөлөөлж үйлчилдэг байна.

Тэгвэл эмэгтэй хүний дур хүсэл өдөөгдөх үйл явцад чухам ямар үнэр илүү таатай харин ямар нь таагүйгээр нөлөөлдөг болох талаар дараах сонирхолтой хэдэн жишээг дурьдая.

- Эмэгтэй хүний хувьд үнэртэнд хариу үйлдэл үзүүлэх нь эрэгтэй хүнээс арай өөр төөрөгтэй байдаг.
- Өргөст хэмх болон гадил жимсний үнэр нь эмэгтэй хүний сэрлийг өдөөхөд илүү тустай байдаг гэнэ.

- Янз бүрийн үнэр нь эмэгтэй хүнд хамаагүй бага үйлчилдэг. Учир нь элдэв янзын үнэр нь эмэгтэй хүний сексийн дур хүслийг унтрааж мэддэг байна.
- Интоор нь эмэгтэй хүний дур хүслийг 18%, харин эрэгтэй хүний үнэртэй ус нь 14% бууруулдаг ажээ.

- Дашрамд залуу танд гэж хэлэхэд хурц үнэртэй усыг их хэмжээгээр түрхэхгүй байхыг зөвлөе. Учир нь хамтрагчийнхаа амтлах урмыг хугалж мэдэх юм.
- Харин хоёр биендээ таалагдсан зөөлөн үнэртнийг хэрэглэхэд болохгүй зүйл байхгүй. Хэрэв бүсгүй хүн өөрөө танд зориулж тухайн үнэртнийг сонгосон бол зүгээр л түүнд итгээрэй.

- Бүйлс болон лавандагийн тос нь анхилам зөөлөн үнэртэй байдаг учир ямар ч эмэгтэй хүнд гайхалтай сайн тохирдог байна. Орой унтахынхаа өмнө, шүршүүрт орсныхоо дараагаар уг хоёр тосны аль нэгээр нь биендээ массаж хийж өгвөл гайхамшигтай сайхан мэдрэмжийг авч, гүн нойрсоход тусалдаг байна.

- Эмэгтэй хүн тэр болгон хоол хүнсний үнэрээс таашаал авдаггүй. Учир нь гал тогооны ажил тэдний хувьд салшгүй нэг зүйл нь болохоор үнэрлэх эрхтэнд нь гоц гойд нөлөөлөхгүй байх нь арга ч үгүй биз.


Эмэгтэй хүний дур хүслийг өдөөхөд үнэр нөлөөлдөг үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.