Азийн топ модель Д.Болормаагийн дүү Сүүгий нэрээрээ гадаадын загварын ертөнцөд аль хэдийнэ танигдсан билээ. Өрсөлдөөнөөр дүүрэн Сингапурын загварын тайзыг эзэгнэж, азичуудыг шуугиулж яваа энэ бүсгүйн талаар монголчууд л харин тун хомс мэдээлэлтэй байдаг.
Тэгвэл Сингапурчуудын шүтээн болсон энэ бүсгүй өдгөө сард 40 мянган ам.долларын тогтмол цалинтай болсон төдийгүй үндсэн ажлынхаа хажуугаар нэг удаагийн шоунаас л гэхэд 2000 ам.доллараас багагүй мөнгө халаасладаг гэнэ.
Ингээд бид загвар өмсөгч Д.Энхсүрэнгийн усны хувцастай халуухан зургуудаар амралтын өдрийн алжаалыг тань тайлж, нүдийг тань хужирлахаар бэлтгэлээ.
www.mnews.mn