Холливуудын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг Меган Фокс жүжигчний салбарт орохоос өмнө смүүти кафед ажилладаг байсан гэнэ. Тухайн ажлыг харьцангуй удаан хийсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь ажлын байрандаа зайлшгүй жимсний хувцас өмсөх ёстой байсан гэдэг.
Түүнд хоёр л сонголт байсан нь алим, банана. Меган харин нарийхан харагдахын тулд банана жимсний хувцас өмсдөг байсан тухай хожим Nylon сэтгүүлд дурссан байдаг юм.
И.АВГУСТА
PHOTONEWS.MN