“Гурван охин” хамтлагийн хэсэг хугацаанд уран бүтээл түр завсарласан ч саяхнаас шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ.
Өнгөрсөн жил тус хамтлагийн бүсгүйчүүд “Жинхэнэ хайр” цомгоо худалдаанд гаргаж олз омог дүүрэн байсан бол энэ жил тэд ар гэрийн амьдралаа төвхнүүлэх гээд уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа. Тодруулбал, тус хамтлагийн дуучин Б.Анхмаа саяхан үрийн зулай үнэрлэж ээж болсон.
Хамтлагийн ахлагч Соло болон Ану нар нь шинэхэн хайртуудтайгаа учирцгаан найр хуримын сураг дуулдуулаад байсан билээ. Тэдний шинээр хийсэн шинэхэн цомгийнх нь дуу бүр нь монгол поп урсгал үнэртсэн байгаа гэнэ.
Тэдний шинэ цомгийн бүхий л дууг Камертон хамтлагийн дуучин Д.Болд хийж өөрийн үүсгэн бий болгосон В продакшн дээрээ бичүүлсэн ажээ.