Болзоонд явах гэж байгаа орчин үеийн бүсгүйд өгөх 15 зөвлөгөө (Ёжлол)

saikhan1. Болзоондоо платье өмсөж очиж болохгүй. Эмэгтэй хүний өвдөг эрчүүдийг галзууруулдаг. Болзоон дээрээ галзуурчихвал хэцүү биз дээ?
2. Нүүр амаа будаад ч хэрэггүй. Дараа нь эрчүүд будаггүй байхдаа шал өөр юм байна лээ гээд олон юм яриад байдаг юм байна лээ.
3. Усанд орох хэрэггүй. Яадаг юм бэ чамайг байгаагаар нь хайрлах эр хүнд чиний үнэр танар ч гэсэн таалагдах л ёстой биз дээ.
4. Түүний талаар юу ч битгий асуу, ямар ч асуулт битгий асуу, ер нь ярихгүй сууж байсан ч болно.
5. Өндөр өсгийтөөс татгалз. Чамаас намхан байвал яах юм?
6. Утас чинь дуугарвал аваад хэрэггүй. Түүнийг эвгүй байдалд ортол нь харцаа салгаж болохгүй шүү!
7. Гэхдээ хэн нэгэн найзыгаа өөрлүүгээ ярь гэж захиаарай, тэгвэл чи хэн ч тоодоггүй амьтан шиг харагдахаас зайлсхийнэ.
8. Дөнгөж уулзангуутаа селфи аваад постлох хэрэгтэй. Экс чинь харах хэрэгтэй байхгүй юу тэ.
9. Битгий согтоорой! Уух хэрэггүй гэсэн үг биш ш дээ! Ганц хундага вино? 2 яах ч үгүй дээ..за за нэг мөсөн лонхоор нь авчихвал мөнгө хэмнэх ч юм уу..Тэр хачин царайлаг харагдаад эхлэх болно.
10. Нэг болзсон залуутайгаа дахин битгий болз!
11. Хэрвээ тэр өөрийнхөө ах, найзуудынхаа талаар ярьж байвал тэд нарынх нь нэрийг нь дахин дахин асуу. Харин түүний нэрийг санах албагүй дээ.
12. Карматай цамц өмсөөд хэрэггүй. Кармандаа ямар нэг юм нууж байгаа болов уу гэж тэр бодно. (Угаасаа чи зүрхээ нуучихсан байгаа!)
13. Тооцоогоо төлүүл! Төлөнгүүт нь тооцоог нь шүүрч аваад математиктаа хэр сайн гэдгийг нь шалгачих!
14. Тооцоогоо төлсөн картыг нь булааж аваад дараа уулзахдаа аваарай гэж хэл!
15. Үнсэж болохгүй! Юун үнсэх, гарыг нь ч бариад хэрэггүй…хайрын сорилыг чинь давтал шүү дээ!

Болзоонд явах гэж байгаа орчин үеийн бүсгүйд өгөх 15 зөвлөгөө (Ёжлол)
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.