”БУРИАД ПОП-МЮЗИК” шоу тоглолт болно

ОХУ, Буриад Улсын поп-рок эстрадын уран бүтээлчдийн “Buriad Pop-Stars” нэгдэл томоохон бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотноо уран бүтээлийнтоглолтоо 12 сарын 03 нд Монгол Бөхийн өргөөнд тоглох гэж байгаа билээ.

“Buriad Pop-music” шоу концертыг ганцхан удаа Улаанбаатар хотноо тоглох бөгөөд тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Buriad Pop-Stars” нэгдэл, Нюанс хамтлаг анх удаа Монголд зохион байгуулж байгаа юм. “Buriad Pop-Stars” уран бүтээлийн нэгдлийн бүрэлдэхүүнд ОХУ болоод Буриадад алдартай дуучин Елена Борохитова, Дарима Цырендондопова, Чингис Раднаев, ДулмаСунрапова, Мэдэгма Доржиева, Хатагур зүү, Валико Гаспарян, Орчин үеийнбүжгийн Капучино, Угол зрения хамтлагууд ирж Монголын залуучууд үзэгчолонд шинэлэг, өвөрмөц, гайхалтай шоу тоглолтыг үзүүлэхээр бэлдээд байна. Тус “Buriad Pop-Stars” уран бүтээлийн нэгдэл тоглолтондоо аялгуу дуу,бүжгийн гайхамшигт хэмнэл хөдөлгөөнүүдээр эрч хүчийг мэдрүүлэхээс гадна байгалийн үзэсгэлэн хосолсон газар болох Байгал далайн “BAIKAL RIVIERA”жуулчны баазад амрах эрхээр үзэгчдийн дундаас нэг хосыг азтанаар шалгаруулж урамшуулана. Уг тоглолтыг ОХУ-ын Буриад Улсын Соёлын яамны сайд Тимур Цебыков, Монголын нэрт зохиолч МУТөрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн Сангийн зүгээс талархалтайгаар хүлээн авч дэмжлэг үзүүлж байгаа юм.

9aac6edabe59cd81big

Тоглолт Монгол бөхийн өргөөнд 2015.12.03 нд 19.00 цагаас ганцхан удаа болно.Ерөнхий зохион байгуулагч: ОХУ Буриад улсын “Buriad Pop-Stars” нэгдэл. NUANS POPERA group. Холбогдох утас: 99975555, 99005555


”БУРИАД ПОП-МЮЗИК” шоу тоглолт болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.