Испанид болдог католик шашны нэгэн баяр үзэгч, сонирхогч, жуулчдыг маш ихээр цочирдуулдаг гэнэ. Насанд хүрсэн залуус дөнгөж төрсөн нярай хүүхдийн дээгүүр харайх аж. Мэдээж, ээжээс нь зөвшөөрөл авна. Үргэлж л болдог юманд хүн дөжирдөг хойно нутгийн хүмүүс энэ зан үйлийг нэг их ойшоодоггүй байна. Нэг үе рок-н-роллын хаан гэгдэж явсан Элвисийн хувцастай төстэй зүйл өмссөн залуус нялх хүүхдийн дээгүүр хайх нь үнэхээр аймшигтай.
Гартаа ташуур, бороохой барьсан байдлыг нь харахад үнэхээр ад зэтгэрийг үлдэн хөөх гэж байгаа мэт. Хүмүүс чөтгөрийг үлдэн хөөгчийг харайх тэр агшинд чив чимээгүй болно. Хэрэв үсэрч буй хүн жаахан л алдаа гаргавал бяцхан үрс аюулд орох нь тэр. Нутгийн хүмүүс энэхүү хачирхалтай заншлаа “El Colacho” хэмээн нэрлэдэг аж. Энэхүү өвөрмөц зан үйлийг 1620 оноос эхлэн өнөөг хүртэл хийж байгаа гэнэ. Уг арга хэмжээг үзэж сонирхохоор маш олон хүн ирэх бөгөөд үүнд оролцсон хүүхдэд элдэв гай барцад тохиолдохгүй гэдэгт эцэг, эхчүүд нь итгэдэг байна.
Д.Мөнхзаяа
mnb.mn