Цаг хугацаа өнгөрөх тусам хөгшрөлт биднийг сэтгэлийг зовоодог. Мөн хөгшрөлтийн эсрэг арга чаргыг хайж эхэлдэг. Тэгвэл АНУ-ын Нийгмийн судалгааны хүрээлэнгийн Генетик, хүн судлалын эрдэмтэд дарс, кофе, оргилуун дарс, шар айраг зэрэг нь хөгшрөлтийг удаашруулах бодистой болохыг судалгаагаар баталжээ.
Энэхүү судалгааг Айовагийн их сургуулийн тусламжтайгаар насанд хүрсэн архи тамхи хэрэглэдэг хүмүүсийн дунд хийжээ. Нэлээд хэдэн жил хийгдсэн судалгааны явцад тэдний архи, тамхины хэрэглээг хянаж, ДНХ нь маш анхааралтай ажигласан байна.
Ингэхдээ зарим хүмүүсийн согтууруулах ундааны хэрэглээг хориглож, заримд нь өдөрт 1-2 аяга шар айраг, эсвэл дээрх нэрлэсэн ундаанаас уулгаж байжээ.
Үр дүн маш сонирхолтой гаргасан байна.
Тодруулбал, дээр нэрлэсэн ундаануудаас өдөрт 1-2 аягыг хэрэглэж байсан хүмүүсийн хөгшрөлт удааширсан байна. Харин шар айраг огт хэрэглээгүй хүмүүс бусдаас овортой харагдаж байжээ.
Өөрөөр хэлбэл, уншигч та шар айраг, дарс, кофе зэргийг хэтрүүлэн хэрэглэхгүй л бол залуухан харагдаж чадна гэсэн үг.
Мэдээж хүний амьдралд согтууруулах ундааг уух хэрэг гарна. Ялангуяа баасан гаригт ажлын хамт олон, найз нөхөдтэйгөө. Тийм тохиолдолд та зөвхөн шар айргыг сонговол илүү тохиромжтой.
Б.Дэжид
Эх сурвалж http://www.standard.co.uk/