Жастин Тимберлэйк хартай

jessica-biel--zСүүлийн үед жүжигчин, дуучин Жастин Тимберлэйк ихэд сэжиг, таамагт нэрвэгдэж байгаа гэнэ шүү. Тэрбээр 2007 онд хуримаа хийсэн эхнэр Жессика Бил нь хувийн дасгалжуулагч Жэйсон Уолштойгоо сэм явалдаж байгаа хэмээн таамаглах болжээ. Тэдний харилцааг гүнзгийрэхээс сэргийлж Жастин тэдний харьцдаг, уулздаг хугацааг багасгахаар шийдсэн байна.

Бил бүсгүй дөрөвдүгээр сард Сайлас хүүгээ төрүүлээд энэ зуны эхээр Уолшийн удирдлага дор фитнесээр хичээллэж эхэлсэн билээ. Бие давхар байхдаа жүжигчин бүсгүй нэлээдгүй жин нэмсэн учраас хурдхан шиг хэвийн байдалдаа орохыг хүсэмжилсэн хэрэг. Тэгтэл нэг найз бүсгүй нь түүнд Уолшийг санал болгожээ. Уолш ч ажилдаа орсон байна. Тэрбээр Билыг гүйлтээр хичээллүүлж, биеийн хүчний төхөөрөмж дээр ажиллах хуваарийг нь гаргаж, хоолны дэглэмд оруулав.

Жессика ч түүний өгсөн удирдамжийг ёсчлон дагаж, төдөлгүй гайхалтай үр дүнд хүрсэн юм. Улмаар тэдний харилцаа багш, шавийнх биш харин дотно тал руу болж эхэлжээ. Жессика Уолшийн шинэ биеийн тамирын танхимын нээлтэд оролцохоор явахдаа хамаг гоё дээрээ тавьж, нүүр амаа будаж эхлэнгүүт Жастин байдал нэг л бишдэж буйг ойлгосон аж. Эх сурвалж www.wikimon.mn

c6b27b16a5fb8868great

Жастин Тимберлэйк хартай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.