Бразиль охин болох Наташа Мораес де Андраде нь 12 настай, амьдралдаа нэг ч удаа үсээ тайруулж байгаагүй бөгөөд түүний үс 1 метр 60 см. Харамсалтай нь гэр бүлийнх нь санхүүгийн хүнд байдлаас болж охин үсээ тайруулан, зарахаар шийдсэн.
Эцэг эх нь гэртээ засвар хийхийг эртнээс төлөвлөж байсан боловч хангалттай мөнгөтэй болж чадахгүй байсаар өнөөдрийг хүргэсэн байна. Тиймээс Наташа Мораес де Андраде гэр бүлийнх нь ганц аврал болоод байсан үсээ 3000 фунт стирлингээр зарж мөрөөдлийн байшингаа худалдан авсан байна.
Тэрбээр Наташа Мораес де Андраде “Би өөрийнхөө урт үсэнд хайртай. Түүнийгээ тайруулбал их л гуниглах байх даа. Гэхдээ урт сайхан үсийг сайхнаар нь хадгалахын тулд байнга арчилж тордох нь үнэхээр хэцүү.” -гэж хэлж байсан. Одоо бол тэр эрх чөлөөг мэдэрч үсээ угаахад 4 цаг, самнахад 1 цаг 30 минут зарцуулах огт шаардлагагүй, ердөө 5 минутыг л үсэндээ зарцуулдаг болсон байна.
Үсээ тайруулахдаа эхлээд уйлсан ч богинохон үстэй болсондоо ээж, охин 2 маш сэтгэл хангалуун байгаа ажээ.
Эх сурвалж: www.miss.mn