Өөртөө итгэлтэй байна гэдэг бол хамгийн чухал зүйлийн нэг юм. Учир нт өөртөө итгэлгүй хүн хэзээ ч амжилтанд хүрч чаддаггүй ба хамгийн хайртай бүхнээ харсаар байгаад алдах нь олонтоо байдаг. Ингээд та дараах сонжоогоор өөрийгөө шалгаад нэг үзээрэй. Танд амжилт хүсье.
1. Та өөрийгөө ямагт бусдаас илүү гэж боддог уу?
а. Тийм
б. Үгүй
2. Та аливаа нэг зүйлийг хийхдээ чадахгүй байсан ч хамаагүй чадахын төлөө зүтгэдэг үү?
а. Мэдээж хэрэг зүтгэнэ
б. Хамаагүй тэгэх нь осолтой шүү дээ
3. Та өөрийгөө дур булаам гэж боддог уу?
а. Мэдээж, би өдөр бүр энэ үгийг өөртөө хэлдэг
б. Санаа минь зовдог
4. Хайртай хүн чинь таныг тоохгүй бол?
а. Хэзээ нэг өдөр миний ээлж ирэх л болно
б. Шууд л мартах болно
5. Өнөөдөр та нүүрээ будаж амжаагүй бол?
а. Тэглээ гээд юунд нь санаа зовохов дээ
б. Эвгүй санагдана
6. Ямар нэгэн таагүй явдал тохиолдвол…
а. Юу ч болоогүй юм шиг байна
б. Шууд л толгой гудайлгана даа
7. Өөртөө итгэлтэй байхын тулд…
а. Өөдрөг үзэлтэй болох
б. Өөрийгөө нэлээд зоригжуулах хэрэгтэй
8. Хүмүүс таныг хараад юу гэж ярьдаг вэ?
а. Ихэмсэг зантай
б. Нэрэлхүү зантай
9. Харц дээгүүр, хараа булаам алхахдаа…
а. Өөрийгөө мэдэрч чаддаг
б. Биеэ ихэд барьдаг
Хариулт:
“a” дийлэнх бол та үнэхээр өөртөө итгэлтэй байж, хүрээлэн буй орчиндоо өөрийгөө мэдрүүлж чаддаг юм байна. Энэ чинь сайн хэрэг шүү.
“б” олонх бол энэ байдлаараа та өөрийгөө үнэлэх үнэлэмж үгүй болж, бусдын ард нуугдаж явах болно. Иймд өөрийгөө болон ирээдүйгээ бодох цаг ирсэн.