Олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед Питер ван дер Уин гэгч нэгэн залуугийн тухай шуугих болов. Энэ залуу дуучин Аделийн бие хамгаалагч бөгөөд царайлаг, тэгш, төгс бие хаагаараа бусдаас ялгарсан нэгэн аж. Питер үүний зэрэгцээ ододтой ойр ажилладаг тул ганц бие охидын хүсэн хүлээсэн объект болж чаддаг гээ.
Твиттерийн хэрэглэгчид Леди Гагатай ажиллаж байсан энэ залуугийн талаар ийнхүү бичжээ.
Тухайлбал “Аделийн халуухан бие хамгаалагч өмнө нь Леди Гагаг ч хамгаалж байсан. Тэр “Government Hooker”-т дуулж байсан юм байна” гэсэн бол өөр нэг хэрэглэгч “Адель бүхий л амжилтыг эвдэж байгаа нэгэн. Гэхдээ зөвхөн түүний бие хамгаалагчийг хардаг хүмүүс ч байдаг юм шүү. Тэр бол маш залуухан залуу” гэж бичжээ.



