Шарлотта гүнжийн шинэ зургуудыг нийтэллээ

1331851928Их Британий ханхүү Уильям гэргий Кэтриний хамт охиныхоо зургуудыг олон нийтэд толилууллаа. Тэдний охин, гүнж Шарлотта одоо 6 сартай болжээ.

Шарлотта гүнжийн энэ 2 зургийг Кэтрин өөрөө авсан юм байна. Кенсингтоны ордны мэдэгдэлд “Кембрижийн гүн ба гүнгийн авхай хоёр энэ удаа гүнж Шарлоттагийн хоёр, шинэ зургийг толилуулж байгаадаа баяртай байна. Эдгээр зургийг гүнгийн авхай өөрөө 11-р сарын эхээр Норфолк дахь өөрийн гэртээ авсан” гэж дурджээ.

Эхний зурган дээр гүнж Шарлотта тоглоомон бамбарууштай тоглож байгаа бол нөгөө дээр үл ялиг инээмсэглэн суух аж. “Гүн ба гүнгийн авхай одоо хүртэл дэлхийн өнцөг булан бүрээс гүнж Шарлоттад сайн сайхныг хүссэн мэндчилгээ хүлээн авсаар байна. Өхөөрдөм хөөрхөн энэ хоёр зураг өөрсдөд нь таалагдсан шиг бүх хүнд бас таалагдана гэж тэд найдаж байна” хэмээн хааны ордны хэвлэлийн алба цохон тэмдэглэжээ.

Нэмж өгүүлэхэд, Гүнж Шарлоттагийн ах, Английн хаан ширээ залгамжлагч Жорж одоо 2 нас хүрсэн билээ.

Princess-Charlotte-christening-images


Шарлотта гүнжийн шинэ зургуудыг нийтэллээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.