Даян аварга А.Сүхбат 1990-ээд оны сүүлээр бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн хурц
барилдаанаараа олны хүндэтгэлийг хүлээж чадсан. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ирснээс хойш үзэгчдийн суудал битүүрч чухам л монгол бөхийн өргөөг нураах шахам хашгирч, алгаа хорстол ташдаг байсан цаг саяхан. Уран мэх, хурд, хүчтэй залуу бөх А.Сүхбат хэдэн жил барилдаад л Даян аварга цол хүртсэн нь түүний хурд хүчний үр дүн төдийгүй багш аавынх нь ч нөлөө байсан.
Гэвч ид барилдах насан дээрээ зодог тайлж зүлэг ногоон дэвжээгээ орхисон тэрээр бизнесийн салбарт хүч үзэхээр шийдэж “Олимп” сургуулиа нээсэн нь өдгөө амжилтанд хүрсэн гэж болно. Мөн Солонгосчуудтай хамтран сөжү архины үйлдвэр байгуулахаар нэг хэсэг их л сүр дуулиан болж байсан хэдий ч төд удалгүй чимээ намжсан билээ. А.Сүхбат “Ноёд“ группын Г.Буяндоржийн эзэмшилийн “Даймонтрейд” хэмээх архи, спиртийн үйлдвэрийг худалдан авч энэ суурин дээр сөжү архины үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байсан юм. А.Сүхбат аварга Х.Баянмөнх охин, анхны гэргий Б.Баясгалангаас салсныхаа дараахан МУГЖ дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй амьдрах болсон. Аваргын нүдэнд торсон Содоо бүсгүй Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчит арслангийн ач охин гэдэг. Содоо бүсгүй ДЗаян аваргад хоёр хүү төрүүлж өгсөн боловч аваргыг хажуудаа “аргамжиж” чадаагүй ч аваргын анхны гэргий Баясгалантай дотносож амжсан сэргэлэн бүсгүй. Тийм ч учраас хоёр дахь хүүгээ төрүүлэхэд нь Даян аваргын анхны гэргий Баясгалан эргэж очсон гэдэг. Шинэ оны өмнөхөн Даян аварга А.Сүхбатын зургаа дахь хүүг залуу эхнэр Н.Гарамханд нь төрүүлсэн.
“Тайхар” ” фитнесс клубийн аэробэкийн багшаар ажиллаж олон танилуудтай болсон нь аваргатай танилцах суурь нь болсон байх. Н.Гарамханд, аваргын хуучин эхнэр Б.Баясгалантай их л эвтэй байдаг бололтой. Учир нь саяхан аварга “Green house” хотхонд төвхнөөд байгаа аж. Энэ хотхонд аваргын хуучин эхнэр Б.Баясгалан ч амьдардаг. Аварга хэдийгээр гурав дахь эхнэрээ сонгоод байгаа хэдий ч хуучин эхнэрүүдээсээ салахыг хүсдэггүй учир ийнхүү нэг дор амьдардаг гэх яриа ч ойр орчмынх нь хүмүүсийн дунд тархаад байгаа. Үүнээс гадна аваргын албан ёсны эхнэр Б.Баясгалан нөхрийнхөө бөх удамтай, хүчирхэг генийг бусдаас харамлахгүй гэдгээ ч ярьдаг юм. Ямартай ч олон эхнэртэй байх хууль бататбал энэ мэт амьдралаар амьдарч байгаа хүмүүст санаа зовох зүйл үгүй болох нь дээ. Уран хурц барилдаанаар олноо баясгаж, наадмын торгон дэвжээг чимдэг байснаас биш, уран гоо охидтой учир ургуулж яваагүй Даян аварга А.Сүхбат эдүгээ асар их хурдтай даагаа нэхэж явна гэлтэй. Айл айлд хүргэн орон гаран, авгай хүүхэдтэй ч юм шиг, үгүй ч юм шиг алмайрчээ.
Тиймдээ ч А.Сүхбат амьдрал, дурлалд асар хурдтайгаар хөл алдаж, эдүгээ алтны магнат миссийн эрлэг Ц.Мянганбаяртай агаар нэг замнаж буй болотой. Гэхдээ бяр, хурд, мэх бүрдсэн аварга өрсөлдөгчөө олигтой хөдөлж амжаагүй байхал хоёр гурван хүүхэдтэй болчихдог дайчин шаламгай нь хоржоонтой. Ийнхүү ард түмний хайрлан хүдэлж явдаг Даян аваргын амрагийн паян зузаарсаар. Түүний отгон эхнэр оны өмнө нярайлж, аварга нялх хөвгүүдээ орхиж, дахин нярай хүүгээ тэвэрч залуу эхнэрийхээ удирдлага нь доор нам баригдаж байгаа гэнэ. Харин хоёр эхнэр таван хүүхдээс нь салгаж чадсан түүний “бага хатан” Н.Гарамханд ХУИС-ийн сэтгүүлчийн ангиас МУИС-ийн сэтгүүлчийн анги руу шилжсэн боловч одоо англи хэлний ангид сурдаг аж. Нийслэлийн 97-р сургуулийг төгссөн Н.Гарамханд багаасаа спортын гимнастикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцсон бөгөөд 15-н насандаа спортын мастер цол хүртэж, 2009 онд гимнастикийн төрлөөр монголын тав дахь ОУХ мастер цол хүртсэн, олимпит хүч үзэх зорилготой бүсгүй юм байна.
shudarga.mn