Шинэ жилийн баяр, уулзалт үдэшлэг ойртож байгааг тохиолдуулан бүх төрлийн бариу гутлыг томсгох аргыг танд толилуулж байна. Үсний сэнс байхад л та 30-хан секундын дотор бариу гутлаа томсгох боломжтой. Юун түрүүнд өөртөө байгаа хамгийн зузаан оймсоо өмсөнө. Оймс хөлийг тань хэт халахаас хамгаалж, гутлын зайг томсгоход тустай. Зузаан оймс өмсөөд бариу гутлаа углана. Гуталныхаа хамгийн бариу хэсэг рүү үсний сэнсээ 30 секунд халуунаар үлээлгэнэ. Ингэснээр бариу гутал сулрах бөгөөд гутлаа хөрөх хүртэл нь тайлж болохгүй.
Та заавал туршаад үзээрэй. Амьдралд тустай энэ зөвлөгөөг найз нөхөддөө дуулгахаа мартав аа.