Лив Тайлер хүүгийнхээ “эцэг”-ийг магтав


Жүжигчин Лив Тайлер өөрийн хүү Сэйлорыг загалмайлуулахаар домогт хөлбөмбөгчин Дэвид Бэкхемыг урьсандаа баяртай байгаа гэнэ шүү. Түүний өгүүлснээр бол Бэкхем маш сайн загалмайлсан эцэг бөгөөд ариун усаар булхсан хүүгээ үе үе үнэтэй бэлгээр эрхлүүлдэг байна.

“Тэр их эелдэг хүн. Бидэнд тэр үнэтэй бэлэг өгдөг шүү. Их донжлог эрэгтэй. Жинхэнэ жентелмэн. Дээр нь маш эелдэг. Тэр загалмайлсан эцэг байх дуртай. Би ажлаа хийнгээ хүүхдээ асарч байгаа. Би төрөн төртлөө ажлаа хийсэн. Бүх зүйл маань болж байлаа. Одоо би ажлын шаардлагаар ийш тийшээ их явж буй. Хүүгээ аваад явдаг болсон. Тэр үргэлж миний дэргэд байгаа” хэмээн Тайлер өгүүлжээ.


Эх сурвалж www.wikimon.mn


Лив Тайлер хүүгийнхээ “эцэг”-ийг магтав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.