Мисс Б.Гэрэлчулуун эрчимтэй турна

гэрэлч

“Тусгай салаа” киноны дэслэгч Номин буюу мисс Б.Гэрэлчулуун нөхөрт гарч, үрийн зулай үнэрлэснээр загварын тайзнаа ховорхон үзэгдэх болсон.

Түүний хувьд телевизийн урлагт илүүтэй анхаарах болсон бөгөөд энэ жил “Гоёл” наадмын тайзнаа гарч, топ моделийн төлөө өрсөлдсөн юм. Түүний хувьд сүүлийн жилүүдэд энэхүү алдарт хамгийн ойрхон загвар өмсөгчдийн тэргүүн эгнээнд бичигдэж байгаа.

Тэрбээр энэ жил хүссэн алдараа авч чадаагүй боловч “Гоёл” наадмын тайзан дээрх нэгэн өвмөрмөц өнгө байж, олны нүд, сэтгэлийг баясгасан. Тэгвэл мисс бүсгүй одоогийнхоосоо ч сайхан болохыг хүсч байгаа бололтой.

Тодруулбал, тэрбээр шинэ жилээс өмнө 8 кг хасах зорилт тавин, фитнессээр хичээллэж эхэлсэн байна. Б.Гэрэлчулуун эхний долоо хоногт 3 кг хасч фитнессийн багшийгаа баярлуулаад байгаа гэнэ шүү.


Мисс Б.Гэрэлчулуун эрчимтэй турна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.