Та хүүхэдтэйгээ зөв харьцаж чаддаг уу?

baby-with-momХүүхэдтэйгээ харьцах амархан ш дээ гэж та боддог байж болох юм.

Гэтэл тэр болгон зөв харьцаж чадаж байгаа билүү. Харилцаанд тэр болгон алдаа гардаггүй гэвэл худал. Харилцах хэлбэрээс харилцааны дутагдал бий болдог. Биднийг хэзээ, хаана, хэрхэн хэлснээс хүүхэд алдаа дутагдлаа ойлгох хүлээж авах шалтгаална. Юм л бол миний үед тийм байлаа гэж ирээд хүүхдээ загнаад байхад хүүхэд сайнаар хүлээж авна гэж байхгүй.

Тэр үе чинь өөрчлөгдөөд огт өөр нийгэмд таны хүүхэд өсч торниж байгааг хэрхэвч мартаж болохгүй шүү. Дээрээс нь харьцаандаа хүч хэрэглэж үл болно. Харилцаа тааруухан байгаа үедээ өөрийнхөө сайн сайхан байсан талаар нэг их гайхуулаад яриад байх шаардлагагүй гэнэ. Уур уцаар бололгүйгээр хүүхэдтэйгээ ойлголцож хүүхдийнхээ үгийг сонсож байх хэрэгтэй. Тэгээд шийдвэр гаргахдаа хүүхдийнхээ саналыг сайтар аваарай.

Хүүхэд хичээлээ шалтгаангүйгээр тасалжээ. Харин ээжүүд үүнийг янз бүрээр хүлээж авсан байна. Нэг ээж “Би хүүгээ хичээл байнга тасалдаг гэж бодохгүй байна. Тасалсан бол яах аргагүй явдал болж дээ. Энэ тухайгаа ээждээ хэлчих. Хичээл таслах чамд муухай санагдаа биз дээ” гэх зэргээр ярилцаж.

Харин өөр нэг ээж шууд л загнаад эхэлсэн байна. Хүүхдээ хэлэх хэлэхгүй муухай үгээр хараасан байх юм. Гурав дахь ээж бол шууд зодсон байна. Эдгээр хэлбэр гурван өөр үр дүнд хүргэх нь тодорхой. Хүүхэдтэйгээ сайхан ярилцаж чадсан ээж хүүхдийнхээ хүмүүжилд сайн тустай зүйл хийж чадна.

Дараагийн ээжийн хүүхэд болохоор “өөрөө хүн загнаад байдаг байж, Сүртэй гэдэг нь” гэж бодоод ээждээ юу ч ярихгүй. Гурав дахь ээжийн хүүхэд дандаа л намайг дээрэлхэж зодож байх юм. Миний хэлснийг зүгээр сонсдог байсан бол би түүнд учраа хэлэх л байсан даа гэж бодно. Улмаар юу ч ярихгүй, юу ч мэдэгдэхгүйн тулд бүр муу аргад суралцана.

Гэр бүл дотроо хүүхдийг сайн урамшуулж байх хэрэгтэй. Гэхдээ янз бүрийн болзол тавьж хэрэггүй. Чамайг сайн сурвал би тийм юм авч өгнө гэх маягийн болзол тавьж хүүхдийг муу занд сургах хэрэггүй. Зүгээр л хүүхдийн хийсэн сайн зүйлийг жижиг гэлтгүй урамшуулж байгаарай. Балчир жаахан хүүхэд байтугай нас биенд хүрсэн та өөрөө урмын үгээр ажлын эрч хүчээ авдаг гэдгээ мартав аа.


Та хүүхэдтэйгээ зөв харьцаж чаддаг уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.