Дөчин нас хүрсэн эмэгтэйчүүд туранхай бол арьс үрчийж унждаг. Иймд, нэгэнт гоолиг турьхан байх нас чинь өнгөрсөн тул ямар ч үнээр хамаагүй турах гэж бүү улайр. Хамгийн гол нь жингээ барьж нэмж таргалахгүй байхыг хичээ.
НЭГ: ӨГЛӨӨ ГЭРЭЭСЭЭ ӨЛӨН ЧИГЭЭРЭЭ БҮҮ ГАР
– Хэрэв та өглөөний цайгаа уудаггүй бол өдөр нь харьцангуй их идэж таарна. Ингэх нь таргалахад шууд нөлөөлнө. Өглөө өлөн гарах нь цөсний өвчтэй болохын дохио.
– Өглөө ядаж хэрчим талх маслотой идчихэж байгаагаарай.
ХОЁР: ШӨЛТЭЙ ХООЛ ИД
– Дандаа хайрсан хуурсан хоолонд дурлах хэрэггүй, шөлтэй хоолтой ээлжлүүл. Ийм хоол өег биед сөрөг нөлөөгүй байдаг.
– Ногоотой, будаатай, гурилтай, төрөл бүрийн шөлтэй хоол жингээ барихад тусална.
ГУРАВ: ШИНЭ НОГОО ИД
Хоолондоо ногоон ургамлыг түлхүү хэрэглэж эслэгийг ав.
ДӨРӨВ: КААШ ИД
Кааш бол зөвхөн хүүхдийн хоол биш шүү. Төрөл бүрийн кааш нь эслэг агуулдаг тул маш сайн.
Тэгээд бас өег. Гол нь элсэн чихэр маш бага хийгээрэй.
TAB: ГАДУУР АЛЬ БОЛОХ БАГА ХООЛЛО
Зайлшгүй нөхцөлд л гадуур хоолло. Гуанз, ресторанд хоолны цэсэнд илчлэгийг заадаггүй, Харин гэртээ бол хичнээн өөх тос орж байгааг хянадаг. Хоолны газрууд тэр бүр чанарын шаардлага хангадаггүйг сана.